baasandorj

Насан туршийн боловсрол

Өнөөдөр Монгол Улсад "Албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр" батлагдсан буюу 1997 оноос улсын хэмжээнд албан бус боловсролын 56 "Гэгээрэл" төв байгуулагдсан бөгөөд 1998-2002 онд 326 болтлоо нэмэгдсэн юм.

 Иймээс Гэгээрэл төвийн үйл ажиллагааг үлгэрчлэн батлах зайлшгүй шаардлага амьдралаас урган гарсан тул БСШУ-ы сайдын 2003 оны 169 дүгээр тушаалаар "Гэгээрэл төвийн үлгэрчилсэн дүрэм"-ийг баталсан байна.

 

 Уг дүрэмд "Гэгээрэл" төв нь байнгын, нээлтттэй, хүртээмжтэй үйл ажиллагаа зохион байгуулах замаар тухайн орон нутгийн хүн амд албан бус боловсролын үйлчилгээ үзүүлэх, сургалт, сурталчилгаа явуулах, мэдээллээр хангах, орон нутгийг хөгжүүлэхэд иргэдийг идэвхтэй оролцуулах зорилготой боловсролын байгууллага болохыг заажээ.

Албан бус боловсролын тогтолцоо ерөнхий боловсрол олгохдоо сургууль завсардсан болон сургуулийн гадна буй хүүхдүүдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгохын зэрэгцээ насанд хүрэгчдийг бичиг үсэгт тайлах, амьдрах болон амьжиргааны арга ухаанд сургах үйл ажиллагааг зохион байгуулдаг. 


Монгол Улсад АББ-ыг хөгжүүлэхэд БСШУ-ы сайдын 2010 оны 12 дугаар сард 556 дугаар тушаалаар АББ-ын "Гэгээрэл" төвийг ажиллуулах дүрэм шинэчлэгдэн батлагдсан бөгөөд тухайн орон нутгийн хүн амын тоог харгалзан "Гэгээрэл" төвийг бие даасан болон сургууль түшиглэсэн хэлбэрээр ажиллуулж болох талаар нэмэлт оруулсан байна.
 

 

                        Бичиг үсгийн боловсрол:
1997 онд батлагдсан "Албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн нэг гол чиглэл нь албан бус сургалтыг орон нутагт зохион байгуулах үүрэг бүхий Гэгээрэл төвүүдээр дамжуулан хүн амын бичиг үсгийн боловсролын төвшинг дээшлүүлэх явдал байсан юм.

 1990-ээд онд манай улс нийгэм-эдийн засгийн шилжилт хийж, онцлон дурьдвал иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болсон мал аж ахуйг хувьчилсан нь хүүхдүүд, нэн ялангуяа эрэгтэй хүүхдүүд мал маллах шалтгаанаар сургуульд орохгүй байх нь нэлээд түгээмэл хандлага болсон.

1999 оны байдлаар сургуулийн гадна 8-15 насны 40,5 мянган хүүхэд байсны 8,7 мянга буюу 21,5% нь сургуульд огт ороогүй хүүхэд байжээ.

 Түүнчлэн 2000 оны "Хүн ам, орон сууцны тооллого"-оор насанд хүрэгчид (15-аас дээш насны)-ийн 2,2% буюу 34011 хүн бичиг үсэггүй байсан бол 2010 оны "Хүн ам, орон сууцны тооллогын нэгдсэн дүн"-гээр 10, түүнээс дээш насны суурин хүн амын 159726 буюу 7,45% нь боловсролгүй, үүнээс 36519 буюу 22,8% нь бичиг үсэггүй байна.

2000 оны тооллоготой харьцуулахад бичиг үсэгт тайлагдаагүй хүн амын тоо 2508 хүн (2000 онд бичиг үсэггүй 34011 хүн байсан)-ээр нэмэгдсэн нь хангалтгүй үзүүлэлт бус харин хүн амын өсөлттэй харьцуулахад дэвшил гарсан гэсэн үг юм.

Тодруулбал, хүн ам 2000 оноос 380 орчим мянгаар нэмэгдсэн бөгөөд 2000 онд боловсролгүй хүн ам нийт хүн амын 11,6%-ийг эзэлж байсан бол 2010 онд 7,5% болтлоо буурсан үзүүлэлт гарчээ. 15-аас дээш насны хүн амын бичиг үсэгт тайлагдалтын төвшин 2000 онд 97,8% байсан бол 2010 онд 98,3 болтлоо өсчээ. Өөрөөр хэлбэл бичиг үсэгт тайлагдаагүй 15-аас дээш насны хүн ам тухайн насны нийт хүн амын 2,2%-ийг эзэлж байсан бол 2010 онд 1,7% болтлоо буурсан байна.




Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 77 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

zaluu.com

Ангилалууд

Зураг
Дуу
Цахим ном
Зүйр үг
Сурагчдад зөвлөгөө
7-р анги
8-р анги
5-р анги
10-р анги
Эцэг эхчүүдэд зөвлөгөө
Grammar
Титэм үг
Зайн сургалт
9-р анги
Test
Онигоо
Шүлэг
Алим 2 татах

Сүүлийн бичлэгүүд

Насан туршийн боловсрол
chat
Ninhtwish- Wish I had an Angel duuni vg
Disaster 10 angi
Past simple tense
Дуртай номоо уншаарай
Догшин ноен худагтын нэрэмжигт ЗБ-н сургууль
hi
Зөвлөгөө
Алим 2

Найзууд

Миний цахим ертөнц Баяр баясгалан



:-)
 
xaax