baasandorj | |
Аавын хайр/Сургамжит өгүүллэг80 настай өвгөн өндөр боловсролтой хүүтэйгээ хамт буйдан дээр сууж байна.Гэтэл нэг хэрээ цонхон дээр ирж суув.Аав нь хүүгээсээ энэ юу бэ гэж асуужээ.Хүү нь хэрээ л байна гэж хариулав.Хэсэг байснаа аав нь дахин Энэ юу вэ гэж асуув. Хүү нь ааваа би таньд хэлсэн шүү дээ гэжээ.Тун удалгүй аав нь гурав дахь удаагаа Энэ юу вэ гэж асуулаа. Хүүгийн хоолойд ямар нэгэн уур уцаар ,бухимдлын аяс илрэн Хэрээ гэж байна шүү дээ Хэрээ гэж байна гэлээ.Хэдхэн хором өнгөрсөний дараа аав нь дөрөв дэхь удаагаа Энэ юу вэ гэж асуужээ. Энэ удаа хүүгийн тэвчээр барагдаж аавруугаа хашгичан Та яагаад энэ асуултыг давтаад байгаа юм бэ Та үүнийг ойлгох чадваргүй болчихоо юу эсвэл тэгтлээ их зөнөчихөө юу гэлээ. Энэ үед аав нь чимээгүйхэн өрөөрүүгээ яваад нэгэн хуучирч элэгдсэн тэмдэглэлийн дэвтэр авчрав.Нэг хуудас эргүүлээд хүүгээ уншихыг хүсэв.Хүүгийн уншсан хуудсан дээр ингэж бичсэн байлаа. ӨНӨӨДӨР 3 НАСТАЙ ХҮҮ МИНЬ НАДТАЙ ХАМТ СУУЖ БАЙТАЛ ЦОНХОН ДЭЭР НЭГЭН ХЭРЭЭ ИРЖ СУУВ. МИНИЙ ХҮҮ НАДААС 23 УДАА ЭНЭ ЮУ ВЭ ГЭЖ АСУУХАД ЭНЭ БОЛ ХЭРЭЭ ГЭЖ БИ 23 УДАА ХЭЛСЭН ЮМ. ХҮҮГЭЭ НЭГ АСУУЛТЫГ ДАВТАН АСУУХАД БИ ТЭВЭРЧ ҮНССЭН ЮМ .ХҮҮ МААНЬ ХОРВООГ ТАНИН МЭДЭХ ГЭЖ ИНГЭЖ ХИЧЭЭЖ БАЙГАА НЬ НАМАЙГ БАЯРЛУУЛЖ БАЙЛАА...гэсэн байв. Хүү нь ааваасаа 23 удаа асуухад аав нь огт уурлалгүй 23 удаа тэвэрч үнссэн бол өнөөдөр аав нь хүүгээсээ дөрөвхөн удаа асуухад хүү дарамт шахалт мэтээр хүлээн авч уцаарлав. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 72 -р хуудас Нийт хуудасны тоо: 77 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудzaluu.comАнгилалуудЗурагДуу Цахим ном Зүйр үг Сурагчдад зөвлөгөө 7-р анги 8-р анги 5-р анги 10-р анги Эцэг эхчүүдэд зөвлөгөө Grammar Титэм үг Зайн сургалт 9-р анги Test Онигоо Шүлэг Алим 2 татах Сүүлийн бичлэгүүдНасан туршийн боловсролchat Ninhtwish- Wish I had an Angel duuni vg Disaster 10 angi Past simple tense Дуртай номоо уншаарай Догшин ноен худагтын нэрэмжигт ЗБ-н сургууль hi Зөвлөгөө Алим 2 НайзуудМиний цахим ертөнц Баяр баясгалан |