baasandorj | |
ЗөвлөгөөАнгли хэл сурахаар шийдээ юу? Сайн байна. Яаж Англи хэл сурвал дээр вэ? Уншаад байгаарай...
Дүрмээ мэднэ. Тэгсэн мөртлөнгөөсөө нөгөө “сурсан” хэлээ мэддэггүй. Англиар ярьж чадах уу? Чадахгүй. Бичиж чадах уу? Чадахгүй. Америкийн харуудын ярьж байгааг сонсоод ойх уу?
Ойхгүй. Англи хэл дээр ном уншаад ойх уу? Ойхгүй. Нэг иймэрхүү. Хар мянган үг, дүрэм мэддэг хүн яагаад англиар чөлөөтэй ярьж, уншиж, сонсож, бичиж чадахгүй байна вэ? Тэр хар мянган үг, дүрэм чинь ХАНГАЛТГҮЙ гэсэн үг.
Дуртай юмаа хий л дээ! Үг цээжилж, дүрэм үзэж, сургуульд явахаас л хамаагүй сонирхолтой байгаа биз дээ? За намайг буруугаар битгий ойлгоорой.
Би огт битгий дүрэм үз, огт битгий үг цээжил гэж хэлээгүй шүү. Эдгээрийг чинь хангалтгүй л гэсэн.
Хөл бөмбөг тоглохгүй, зүгээр л хөл бөмбөгийн тактик, арга барилыг ном үзээд судалсан хүн хэзээ ч талбай дээр гараад хөл бөмбөг тоглож чадахгүй.
Өөрөөр хэлбэл практик дээр л ямарваа нэгэн юмыг хийж чадахгүй бол тэр хүн хичнээн онол мэддэг байгаад нэмэргүй.
Англиар уншиж, ярьж, сонсож, бичиж байж л англи хэлийг сурна. Өөр яагаад ч нэмэргүй. Англи хэлийг хэрэглээд байхаар аяндаа үг, дүрэм чинь ороод ирнэ.
Монгол хэлээрээ ярихдаа бид нар дүрэм боддоггүй шиг англи хэлний дүрэм ч гэсэн таньд ямар ч хэрэггүй болно.
Харин Англиар ярихгүй, сонсохгүй, уншихгүй, бичихгүй бол та англи хэлний хар мянган үг, дүрэм цээжлээд нэмэргүй. Ийм л байна.
Байхгүй байхгүй гээд л байвал хэзээ ч анлги хэл сурахгүй шүү! Байлгахын төлөө яв л даа! Найзуудаасаа англи хэл дээр гардаг кино хай л даа.
Ажил хийж мөнгө олоод гэртээ кабелийн телевиз тавиулаад Star Movies, Star World, CNN, Fox News (Eagle TV-ээр гарна), National Geographic, A1, BBC г.м. - ийн англи хэл дээрх сувгуудийг үзэхгүй юу! Ном олдохгүй гэж худлаа.
Миний мэдэхийн хоёр ч англи хэлний номын сан байна. Нэг нь Соёлын төв өргөөнд байдаг Соросын номын сан, нөгөөх нь Нацагдоржын номын санд байдаг Америкийн төв ч билүү, тэр газар.
Тэнд гайгүй номнууд байна лээ. Ер нь интернэт байхад англи хэл дээр унших материал олдохгүй байна гэдэг бол “Би мэлхийний махтай хуушуур идмээр байна” гэдэг шиг үлгэр!
Чи нэг өдрийн дотор гитар сурж чадах уу? Чадахгүй. Яадаг билээ? Олон жил эхнээс нь эхлээд л давтсаар байж л сурдаг.
Яг тэрэн шиг англи хэл дээр шууд ном уншаад бүгдийг нь ойлгоод эхлэнэ гэж байхгүй. Ном уншиж суръя л гэж бодож байгаа бол олон жил оролдсоор байгаад л сурна.
За тэгээд номоо ингэж унш: диван дээр тухалж аваад, номоо дэлгээд унших гээд үз. Чи бараг юу ч ойлгохгүй. Ойлгохгүй ч гэсэн уншаад л бай.
Тэгсээр байгаад 10 өгүүлбэрээс 1-г нь ядахнаа ойлгоно. Уншаад л байвал хоёр гурван номын дараа 5-с 1-г ойлгодог болно. Дараа нь 4-с нэгийг, 3-с 1-г, 2-с нэгийг гэсээр байгаад л нэг л мэдэхэд чи ном барьж аваад л уншдаг болчихно.
Англи хэлийг ингэж л сурна даа. Бас кино үзээд ойлгохгүй байж болно. Олон жил үз. Тэгсний дараа овоо ойлгодог болчихсон байх вий! (Ард түмэн голдуу “@#$%,” “sh*t” г.м. үгнүүдийг нь түрүүлээд сурчихсан байдаг.)
Кино үзээд ойлгодог болчих. TOEFL мэтийг жижиг гарууд дээр алзахгүй шүү! TOEFL чинь угаасаа хүний унших, бичих чадварыг л шалгадаг. Сайн уншиж, бичдэг хүн бол тэр дүрмийг хэсэг дээр нь алзахгүй. Би амлаж байна. TOEFL дээр танай дүрэм цээжилдэг найз чинь дүрмээ бодоод сууж байхад чи эх хэлээ шалгуулж байгаа юм шиг л сууж байна ш дээ!
Багш нь дүрэм заагаад тэд нарыг бүр мангартуулаад гаргачихдаг. Ийм сургалтнууд бол цаг, мөнгөний гарз. Яахав гадаад багштай сургалтууд яриж, сонсож сурахад чинь тусалж магадгүй юм.
Гэхдээ тийм сургалтууд чинь аймаар үнэтэй. Тэр дорвол мөнгөөрөө -www.amazon.com оос дуртай номоо захиалаад уншсан нь хамаагүй дээр. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 46 -р хуудас Нийт хуудасны тоо: 77 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудzaluu.comАнгилалуудЗурагДуу Цахим ном Зүйр үг Сурагчдад зөвлөгөө 7-р анги 8-р анги 5-р анги 10-р анги Эцэг эхчүүдэд зөвлөгөө Grammar Титэм үг Зайн сургалт 9-р анги Test Онигоо Шүлэг Алим 2 татах Сүүлийн бичлэгүүдНасан туршийн боловсролchat Ninhtwish- Wish I had an Angel duuni vg Disaster 10 angi Past simple tense Дуртай номоо уншаарай Догшин ноен худагтын нэрэмжигт ЗБ-н сургууль hi Зөвлөгөө Алим 2 НайзуудМиний цахим ертөнц Баяр баясгалан |