baasandorj

A/ an ялгац гишүүн

09:55 , 2012-05-17 .. Бичигдсэн: Grammar .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
‘A’ ‘AN’ ЯЛГАЦ ГИШҮҮН

Дүрэм: Ялгац гишүүнүүд ганц тоонд байгаа тоологддог нэр үгийн өмнө ордог.  ‘A’ ‘AN’ ялгац гишүүн нь “нэг” гэсэн утгыг илэрхийлдэг.

             Тухайн нэр үг нь эгшгээр эхэлсэн бол “an” , гийгүүлэгчээр эхэлсэн бол “a” үгийн өмнө орно.
Жишээ нь: a book – ном, an ant – шоргоолж, a car – машин, an apple - алим

           A’ ‘AN’ ялгац гишүүн нь “нэг” гэсэн утгыг илэрхийлдэг учраас ард нь орох нэр үг ганц тоонд байна. Жишээ нь: a dog – нохой, an accountant – нягтлан бодогч

            Ганц тоонд байгаа нэр үгийг шаардана гэдэг нь уг нэр үг бас тоологддог байх естой гэсэн үг. Тиймээс дээрх жишээнүүдэд a book, a dog, an apple зэрэг нь өмнө ялгац гишүүн авч хэрэглэгдэж байна.
‘A’ ‘AN’ ялгац гишүүнийг хэрэглэхгүй байх тохиолдлууд:

            Хэрэв нэр үг нь тоологддоггүй бол ялгац гишүүн хэрэглэхгүй. Жишээ нь: water-ус, rice-будаа.
          Олон тоо заасан нэр үгийн өмнө ялгац гишүүн орохгүй. Жишээ нь: students - оюутнууд, apples - алимнууд .

            Хамаатуулах төлөөний үгтэй хамт хэрэглэгдэхгүй. Жишээ нь: my friend – миний найз. My – миний гэсэн төлөөний үг байгаа учир “a“ хэрэглэгдэхгүй.

Дүрэм зөрчих тохиолдол:  “h” “u” “y” үсгээр эхэлсэн үгэнд тэдгээрийн дуудлагаас шалтгаалж дүрэм зөрчигддөг. Жишээ нь: an hour, a horse, a year, an umbrella, a unit.
Бататгах дасгал:

1.            Эдгээр зүйлс юу вэ? Жишээ нь: an ant? It’s an insect.
-              A pigeon?  It ……………..
-              A dandelion? It …………..
-              A cauliflower? It …………
-              A skyscraper? It…………..

2.            Эдгээр хүмүүсийн ажлыг тохирох ялгамжийн “a”, “ an” хамт тавина уу.
-              Vera types letters in an office. She is ……… /typewriter/.
-              Stella looks after patients in hospital. She is …….../nurse/.
-              Mary teaches English. She is………/teacher/.
-              Martha dances at the theatre. She is ………/dancer/.

3.            “a”, “ an” ялгац гишүүдийг тохирох үгийн өмнө тавина уу
hamburger                         bottles                                  elephant
honey                   uncle                                     key
rice                         sand                                   book

Сэтгэгдэл үлдээх

14:24 , 2015-04-18 .. Бичсэн: Зочин
Mash ih bayrlalaa баярлах

{ Сүүлийн хуудас } { 29 -р хуудас Нийт хуудасны тоо: 77 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

zaluu.com

Ангилалууд

Зураг
Дуу
Цахим ном
Зүйр үг
Сурагчдад зөвлөгөө
7-р анги
8-р анги
5-р анги
10-р анги
Эцэг эхчүүдэд зөвлөгөө
Grammar
Титэм үг
Зайн сургалт
9-р анги
Test
Онигоо
Шүлэг
Алим 2 татах

Сүүлийн бичлэгүүд

Насан туршийн боловсрол
chat
Ninhtwish- Wish I had an Angel duuni vg
Disaster 10 angi
Past simple tense
Дуртай номоо уншаарай
Догшин ноен худагтын нэрэмжигт ЗБ-н сургууль
hi
Зөвлөгөө
Алим 2

Найзууд

Миний цахим ертөнц Баяр баясгалан



:-)
 
xaax